2012/01/06

101. Сигнал


Сигнал нь биднийг хүрээлэн байгаа төрөл бүрийн юмс үзэгдлүүдийн талаарх мэдээллийг агуулна. Жишээ нь цаг агаарын талаарх мэдээллийг агуулах сигнал нь агаарын температур, чийгшил, салхины хурд г.м мэдээллийг агуулна. Микрофон ашиглан мэдээ уншиж байгаа радиогийн нэвтрүүлэгчийн яриаг агуулсан дууны сигнал нь дэлхий дээр болж байгаа үйл явдлын талаарх мэдээг агуулна. Цөмийн хурдасгуурын хяналтанд хэсэг бүрээс ирж байгаа сигналуудын маш олон параметрүүдийг илрүүлэн хэмждэг багажийг ашиглана.

Сигналаас шаардлагатай мэдээллийг авахын тулд сигналын хөврүүлэгч шаардлагатай байдаг. Сигналыг эхлээд хүчдэл болон гүйдлээр тодорхойлогдох электрон сигнал уруу хөврүүлэх хэрэгтэй. Жишээ нь хүний дууг электрон сигнал уруу хөврүүлэхийн тулд микрофоныг ашиглана. Энэ хэсэгт сигналыг хэрхэн электрон сигнал уруу хөврүүлж байгаа талаар авч үзэхгүй бөгөөд сигналыг хөврүүлэгчийг /цаашид зүгээр л сигналын үүсгүүр гэх болно/ хүчдэл эсвэл гүйдлийг үүсгүүрээр төлөөлүүлэн үзэх болно. Сигналын үүсгүүрийг Rs үүсгүүрийн эсэргүүцэлтэй хүчдэл үүсгүүрээр /үүнийг сигналын үүсгүүрийн Твениний хэлбэр гэнэ/ эсвэл Rs үүсгүүрийн эсэргүүцэлтэй гүйдэл үүсгүүрээр /үүнийг сигналын үүсгүүрийн Нортоны хэлбэр гэнэ/ төлөөлүүлэн үзэж болно. Хэдийгээр дээрх 2 хувилбар /зураг 1.1/ нь 2-ул хоорондоо эквивалент хэлхээнүүд боловч хэрэв эсэргүүцэл нь бага бол хүчдэл үүсгүүр, эсэргүүцэл нь их бол гүйдэл үүсгүүрийг ашиглах нь тохиромжтой байдаг.


Зураг 1.1. Сигналын үүсгүүр: (a) Твениний хэлбэр (b) Нортоны хэлбэр

Твенин болон Нортоны теорем ёсоор эдгээр параметрүүд хоорондоо дараах байдлаар холбоотой байна.


Сигнал хугацаанаас хамааран хэрхэн өөрчлөгдөж байгааг 1.2-р зурагт дүрслэн үзүүлье. Үүнийг ашиглан сигналын хэлбэр хугацаанаас хамааран хэрхэн өөрчлөгдөж байгааг тогтоох бөгөөд ихэнх тохиолдолд сигналыг хэлбэрийг математикаар илэрхийлэхэд бэрхшээлтэй байдаг.


Зураг 1.2. Сигналын хэлбэр хугацаанаас хамааран өөрчлөгдөх