3.32-р зурагт ерөнхий хязгаарлагч хэлхээний дамжууллын муруйг дүрсэллээ. Өөрөөр хэлбэл оролтын хүчдэл үед гаралтын хүчдэл байна. Ерөнхийдөө К нь 1-ээс их байх бөгөөд хэрэв 1-ээс бага бол үүнийг пассив хязгаарлагч гэнэ. Хэрэв оролтын хүчдэл -ээс их бол дээд хязгаарлагч болно. Харин оролтын хүчдэл -ээс бага бол доод хязгаарлагч болно.
Зураг 3.32. 2 талаас нь хязгаарлагчийн дамжууллын муруй
3.33-р зурагт 2 талаас нь хязгаарлагчийн оролтонд синусойд сигнал өгөхөд гаралтанд хэрхэн хязгаарлахыг үзүүллээ.
Зураг 3.33. 2 талаасаа хзгаарлагдсан синусойд сигнал
Хязгаарлагчийг зарим тохиолдолд тайрагч хэлхээ гэж нэрлэх ч явдал бий. 3.32-р зурагт идеал хязгаарлагчийг үзүүлсэн бол 3.34-р зурагт арай өөр бодит хязгаарлагчийн хувилбарыг үзүүлэв.
Зураг 3.34. Хязгаарлагч
3.35-р зурагт хэд хэдэн хязгаарлагч хэлхээний хувилбаруудыг үзүүллээ.
Зураг 3.35. Хязгаарлагч хэлхээний хувилбарууд
3.36-р зурагт тогтмол байгуулагчийг сэргээгч хэлхээг үзүүллээ. Оролтын сигналын сөрөг хэсэгт конденсатор цэнэглэгдэнэ. Нэмэх хэсэгт гаралтын хүчдэл нь оролт ба конденсаторын цэнэглэгдсэн хүчдлийн нийлбэрээр тодорхойлогдоно.
Зураг 3.36. Тогтмол байгуулагчийг сэргээгч
Зураг 3.37. Тогтмол байгуулагчийг сэргээгч хэлхээний ачааллын нөлөө
3.38-р зурагт хүчдэл үржүүлэгчийн хэлхээг үзүүлэв. Энэ нь тогтмол байгуулагчийг сэргээгч ба пикийг тогтоогч хэлхээнээс тогтно. Тогтмол байгуулагчийг сэргээх хэсэг нь оролтонд өгсөн синсуойд сигналын дээд пикийг 0, доод пикийг 2Vp болохыг тогтоож өгнө. Пикийг тогтоогч хэсгийн С2 конденсатор нь сөрөг тогтмол байгуулагч болох 2Vp-ээр цэнэглэгдэнэ. Иймээс гаралтанд тогтмол 2Vp хүчдэл гарна. Ингэж оролтын далайцыг 2-оор ихэсгэсэн тогтмол байгуулагчийг гаралтанд гаргаж байгаа тул үүнийг хүчдэл үржүүлэгч гэнэ.
Зураг 3.38. Хүчдэл үржүүлэгч