2012/01/06

306. Шулуутгагчийн хэлхээнүүд

Диодны өргөн хэрэглэгддэг хэлхээний нэг нь диодны шулуутгагчийн хэлхээ юм. Шулуутгагч нь шугаман тэжээлийн үндсэн хэсэг болдог. /зураг 3.24/
Зураг 3.24. Шугаман тэжээлийн систем
Хагас шулуутгагчийг синусойд хүчдлийн хагас үеийг шулуутгахад хэрэглэнэ. /зураг 3.25/
үед
үед буюу rD<<R үед
Шулуутгагчийн хэлхээнд хэрэглэгдэх диодыг сонгож авахдаа 2 параметрийг тодорхойлох шаардлагатай. Үүнд:
1.      Диодоор гүйх хамгийн их гүйдлийн хэмжээ
2.      PIV – урвуу хүчдлийн пик буюу диод хэвийн ажиллаж чадах өөр дээрээ унагаж чадах хамгийн их урвуу хүчдлийн хэмжээ
Зураг 3.25. a) Хагас шулуутгагч b) эквивалент хэлхээ c) дамжууллын характеристик d) оролт ба гаралтын сигналын хэлбэр
Бүтэн шулуутгагчийг синусойд хүчдлийн 2 үеийг 2-уланг нь шулуутгахад хэрэглэнэ. /зураг 3.26/ Сигналын нэмэх хэсэгт D1 диод нээлттэй, D2 диод хаалттай байх бөгөөд энэ үед D2 диодны катод дээр v0, анод дээр –vs хүчдэл унана. Иймээс урвуу холболтын үед D2 диод дээр (v0+vs) хүчдэл унана. Өөрөөр хэлбэл:
Эндээс үзвэл бүтэн шулуутгагчийн үед диодыг хаалттай үед унах хүчдэл бараг 2 дахин ихэснэ.
Зураг 3.26. a) бүтэн шулуутгагчийн хэлхээ b) дамжууллын муруй c) оролт гаралтын сигналын хэлбэр
Бүтэн шулуутгагчийн өөр нэг хэлбэр бол диодны гүүрэн шулуутгагч юм. /зураг 3.27/ Гүүрэн шулуутгагчийн үед сигналын нэмэх хэсэгт D3, D4 диодууд хаалттай байх бөгөөд энэ хоёр диод дээр унах хүчдэл байна.
Иймээс диод тус бүр дээр унах урвуу хүчдлийн хамгийн их утга:
Эндээс үзвэл диодны гүүрний үед диод дээр унах урвуу хүчдлийн утга бараг хагас шулуутгагчийнхтай адилхан байна.
Зураг 3.27. a) диодны гүүрний хэлхээ b) оролт гаралтын сигналын хэлбэр
Шулуутгагч гаралтан дахь конденсаторын фильтр ямар нөлөө үзүүлэхийг үзье. /зураг 3.28/ Оролтонд өгсөн синусойд сигналын нэсэх хэсгийн пик хүрэх хугацаанд конденсатор цэнэглэгдэнэ.
Зураг 3.28. Шулуутгагчийн гаралтан дахь конденсаторын нөлөө
Гаралтандаа конденсаторын фильтртэй шулуутгагчийн хэлхээнд ачаалал хэрхэн нөлөө үзүүлэхийг зураг 3.29-нд үзүүлэв. Дээрх хэлхээнд ачаалал нэмж холбоход ачаагаар гүйх гүйдэл нь:
Диодоор гүйх гүйдэл нь:
Зураг 3.29. Конденсаторын фильтртэй шулуутгагч дахь ачааллын нөлөө
Зураг 3.30. Бүтэн шулуутгагчийн гаралтын сигналын хэлбэр
Зураг 3.31. Супердиод