2012/01/06

203. Өсгөгчийн давтамжийн характеристик

1.20-р зурагт үзүүлсэн шугаман хүчдлийн өсгөгчийн оролтонд тодорхой далайц, давтамжтай синусойд хүчдэл өгөх замаар гаралтанд гарах сигналыг авч үзье. Гаралтанд яг оролтонд ямар давтамжтай сигнал өгнө гаралтанд мөн адил давтамжтай сигнал гарна. Өөрөөр хэлбэл шугаман хэлхээний оролтонд ямар давтамжтай синусойд сигнал өгнө гаралтанд мөн тийм давтамжтай синусойд сигнал гарна. Учир нь синусойд сигнал шугаман хэлхээгээр дамжих үед түүний хэлбэр өөрчлөгддөггүй. Хэдий тийм ч гаралтын сигналын далайц өөрчлөгдөж фазын хувьд шилжсэн байх боломжтой юм.
Зураг 1.20. Шугаман өсгөгчийн давтамжийн эффект
Оролт гаралтын далайцын харьцааг ω давтамжтай далайцын дамжуулал гэх бөгөөд үүнийг ашиглан фазын шилжилтийг мөн тогтоож болно. Өөрөөр хэлбэл далайцын дамжуулал нь ω давтамжаас хамаарна.
1.21-р зурагт өсгөгчийн давтамжийн характеристикийг үзүүллээ. ω1 ба ω2 давтамжийн хооронд өсгөлт бараг тогтмол байх ба хамгийн ихдээ 3dB-ийн зөрүүтэй байх энэ мужийг өсгөгчийн давтамжийн муж гэнэ.
Зураг 1.21. Энгийн өсгөгчийн давтамжийн характеристик
Далайцын дамжуулал нь давтамжаас хамаардаг тул ерөнхийдөө комплекс хувьсагчтай функц байдаг. Иймээс анализ хийхэд тохиромжтойг үндэслэн Лапласиан ашигласан s-ээс хамаарсан дамжууллын функцийг авч үздэг.
Давтамжийн анализыг хийхийн тулд хэлхээг үндсэндээ нэг хугацааны тогтмолтой хэлхээгээр хураангуйлах нь тохиромжтой байдаг. Нэг хугацааны тогтмолтой хэлхээ нь нэг эсэргүүцэл, нэг багтаамжаас тогтсон хэлхээ юм. 1.22-р зурагт нэг хугацааны тогтмолтой хэлхээний 2 хувилбарыг авч үзлээ. Нэг хугацааны тогтмолтой хэлхээг нам давтамжийг нэвтрүүлэгч ба, өндөр давтамжийг нэвтрүүлэгч гэж 2 ангилдаг. 1.22-ийн А-р зурагт нам давтамжийн нэвтрүүлэгчийг, 1.22-ийн Б-р зурагт өндөр давтамжийн нэвтрүүлэгчийг тус тус үзүүллээ.
Зураг 1.22. a) нам давтамжийг нэвтрүүлэгч b) өндөр давтамжийг нэвтрүүлэгч
1.23 ба 1.24-р зурагт нам болон өндөр давтамжийн нэвтрүүлэгчийн давтамжийн характеристик болон фазын шилжилтийг үзүүллээ. Хүчдлийн дамжуулал 3dB-д харгалзах давтамжийг критик давтамж гэнэ.
Зураг 1.23. Нам давтамжийн нэвтрүүлэгчийн давтамжийн характеристик ба фазын шилжилт
Зураг 1.24. Өндөр давтамжийн нэвтрүүлэгчийн давтамжийн характеристик ба фазын шилжилт
1.26-р зурагт янз бүрийн өсгөгчийн давтамжийн характиристикуудыг дүрсэллээ. 1.26-ийн А-р зурагт дээд ба доод 2 талаасаа давтамжаар хязгаарлагдсан өсгөгчийг үзүүллээ. Энэ төрлийн өсгөгч ихэвчлэн дууны өсгөлт дээр тааралддаг.
Зураг 1.26.