2012/01/06

202. Өсгөгчийн загварчлал

1.17-р зурагт хүчдэл өсгөгчийн загварыг үзүүллээ. Энэ загвар нь оролтын Rin эсэргүүцэл дээр унах хүчдлийг Avo дахин өсгөх өсгөлттэй хүчдлээр удирддаг хүчдэл үүсгүүр болон гаралтын Ro эсэргүүцлээс тогтно.
Зураг 1.17. a) хүчдэл өсгөгчийн загвар b) оролтын тэжээлийн үүсгүүр ба ачаалал бүхий хүчдэл өсгөгчийн загвар
1.17-ийн Б-р зурагт өсгөгчийн оролтонд Rs эсэргүүцэлтэй Vs хүчдэл өсгөгч, гаралтанд нь RL эсэргүүцэлтэй ачааллыг тус тус холбоё. Тэгвэл ачаалал дээрх хүчдэл нь дараах хэлбэрээр байна.
Тэгвэл өсгөлт нь дараах илэрхийллээр илэрхийлэгдэнэ.
Хэрэв ачааллын эсэргүүцлийг хязгааргүй гэж үзвэл Av=Avo болно. Иймээс Avo-ийг нээлттэй хэлхээний өсгөлт гэнэ.
Хэрэв оролтонд байгаа тэжээлийн үүсгүүр болон үүсгүүрийн эсэргүүцлийг тооцвол өсгөгчийн оролт дахь хүчдэл нь дараах илэрхийллээр илэрхийлэгдэнэ.
Ингээд үзвэл өсггөчийн нийт өсгөлт нь дараах илэрхийллээр илэрхийлэгдэнэ.
Өсгөгчийг хийхдээ хоёр болон түүнээс олон өсгөгчүүдийг хүрхээ хэлбэрээр дамналдуулан холбох замаар үүсгэх нь элбэг тохиолддог.
Жишээ 1.3.
1.18-р зурагт 3 үеэс тогтсон өсгөгчийг дүрсэллээ. Өсгөгчийн оролтонд 100кОм-ийн эсэргүүцэлтэй сигналын үүсгүүр, гаралтанд 100Ом-ын ачаалал холбосон бол нийт өсгөгчийн өсгөлтийг тогтоо.
Зураг 1.18. 3 үетэй өсгөгч
Хүчдлийн өсгөгч бол хамгийн өргөн хэрэглэгддэг өсгөгчийн нэг хэлбэр юм. Үүнээс гадна гүйдлийн өсгөгч, дамжууллын өсгөгч, эсэргүүцлийн өсгөгч гэсэн үндсэн хэлбэрүүд байдаг.
Хүснэгт 1.1-д өсгөгчийн 4 төрлийг харьцуулан үзүүллээ.
Төрөл
Загвар хэлхээ
Өсгөлт
Идеал өсгөгч
Хүчдэл өсгөгч
Нээлттэй хэлхээний өсгөлт
Гүйдэл өсгөгч
Хаалттай  хэлхээний өсгөлт
Дамжууллын өсгөгч
Хаалттай  хэлхээний дамжуулал
Эсэргүүцлийн өсгөгч
Нээлттэй хэлхээний эсэргүүцэл

Жишээ 1.4.
Биполяр транзисторын загварыг 1.19-р зурагт үзүүллээ.
Зураг 1.19.