Оролтын ба гаралтын конденсатор нь bias тогтоох хэлхээг тусгаарлах үүрэг гүйцэтгэж байгааг өмнөх жишээнээс харж болно. Өөрөөр хэлбэл транзисторт өсгөгчийн үндсэн үүрэгтэй хэлхээ нь bias тогтоох хэлхээ байдаг бөгөөд үүнийг оролт гаралтын конденсаторын тусламжтайгаар тусгаарлаж өгнө. Гэвч конденсторын багтаамжийн эсэргүүцэл нь давтамжаас урвуу хамаардаг.
Иймээс 0 давтамжтай буюу тогтмол гүйдлийн хувьд конденсаторын багтаамжийн эсэргүүцэл хязгааргүй их болох тул тогтмол гүйдлийн хувьд конденсаторыг нээлттэй түлхүүрээр төлөөлүүлж үзэж байсан. Өөрөөр тогтмол гүйдлийг нэвтрүүлэгдэггүй буюу тогтмол гүйдлийн үед конденсатор хязгааргүй их эсэргүүцэлтэй гэж үзнэ.
Харин хэт өндөр давтамжтай гүйдлийн хувьд багтаамжийн эсэргүүцэл нь бараг тэг болох тул өндөр давтамжтай гүйдлийн хувьд конденсторыг хаалттай түлхүүрээр төлөөлүүлж үзэж байсан болно.
Гэвч үнэндээ багтаамжийн эсэргүүцэл нь давтамжаас хамаарах тул ямар давтамжийг нэвтрүүлэхгүй ба ямар давтамжаас нэвтрүүлдэг болохыг тогтоох шаардлагатай. Энэ ойлголтыг критик давтамж гэдэг ойлголтоор тогтоодог бөгөөд энэ тухай шугаман RC хэлхээний давтамжийн характеристикийг судлах үедээ үзсэн байгаа.
Ингээд оролтын конденсаторын нөлөөг тогтооё. Үүний тулд транзисторт өсгөгчийн ас эквивалент хэлхээний оролтын хэлхээг оролтын конденсатортай тохиолдолд зуръя.
Энэ хэлхээг өндөр давтамжийг нэвтрүүлэгч гэж нэрлэдэг. Бага зэрэг мартсан бол энэ хэлхээг өндөр давтамжийг нэвтрүүлэгч болхыг дараах байдлаар харж болно.
Эндээс нэвтрүүлэх коэффицент нь 0 давтамжтай бол 0-тэй тэнцүү бөгөөд хязгааргүй давтамжтай бол 1-тэй тэнцүү болохыг харж болно. Иймд энэ хэлхээг өндөр давтамжийг нэвтрүүлэгч гэж нэрлэдэг.
Харин энэ хэлхээний нэвтрүүлэх коэффицент нь 0,707-той тэнцүү байх давтамжийг критик давтамж гэх бөгөөд критик давтамж нь дараах тэгшитгэлээр тодорхойлогддог.
Тэгвэл оролтын конденсаторыг тооцсон хэлхээ нь өндөр давтамжийг нэвтрүүлэгч болох бөгөөд критик давтамж нь дараах тэгшитгэлээр тогтоогдно.
Ердийн өсгөгч, эмиттерийн эсэргүүцлийг цуваанд задлаж 1-ийг конденсатораар тэлээлэх, эмитеерийн эсэргүүцлийг шууд конденсатораар тэлээлсэн 3 тохиолдолд энэ критик давтамж хэрхэн нөлөөлөхийг үзье.
Эндээс эмиттерийн эсэргүүцлийг конденсатораар тэлээлэх нь оролтын эсэргүүцлийг багасгах бөгөөд ингэснээр критик давтамжийн хэмжээг ихэсгэж байгааг харж болно.