Транзисторт өсгөгчийн өсгөлтийн коэффицент нь коллектор эмиттерийн эсэргүүцлийн харьцаагаар тогтоогддог болохыг өмнө үзсэн. Үнэндээ коллектор эмиттерийн эсэргүүцэл нь bias-ийн цэгийг тогтоох үүрэгтэй болохоос өсгөлтийг тогтоох хэмжигдэхүүн биш юм. Иймээс өсгөлтийн коффицентийг хэрхэн тогтоож болох аргыг үзье. Үүний тулд эмиттерийн эсэргүүцлийг цуваа 2 эсэргүүцэл болгон задлаад нэг эсэргүүцлийг нь эмиттерийн конденсатораар тэлээлсэн дараах хэлхээг авч үзье.
Энэ хэлхээний тогтмол гүйдлийн эквивалент хэлхээг авч үзье.
Эндээс харвал эмиттерийн эсэргүүцлийн цуваа эсэргүүцлээр задлаад 1-ийг нь конденсатораар тэлээлэх нь тогтмол гүйдлийн эквивалент хэлхээнд өөрчлөлт оруулдаггүй байна. Тогтмол гүйдлийн эквивалент хэлхээ нь bias-ийг тогтоох хэлхээ тул эмиттерийн конденсатор нь bias-ийн цэгт нөлөө үзүүлэхгүй байна.
Одоо хувьсах гүйдлийн эквивалент хэлхээг авч үзье.
Газруудыг нэг төвшинд буулгавал:
Эндээс эмиттерийн эсэргүүцэл нь эмиттерийн конденсатораар тэлээлэгдээгүй үлдсэн Re1 эсэргүүцэл ба эмиттерийн диодны дифференциал эсэргүүцлийн нийлбэрээр тодорхойлогдож байна.
Ингэснээр өсгөлтийн коэффицент нь дараах хэлбэртэй болж өөрчлөгдөнө.
Мөн оролтын эсэргүүцэл нь мөн өөрчлөгдөж байна.
Харин гаралтын эсэргүүцэл хэвээр байна.
Эндээс дараах дүгнэлтийг хийж болно. Эмиттерийн эсэргүүцлийг цуваагаар задлаж эмиттерийн конденсатораар тэлүүлэх нь транзисторт өсгөгчийн өсгөлтийн коэффицентийг тогтоох үндсэн арга болно. Ингэснээр өсгөлтийг дараах байдлаар өөрчилнө.
Хэрэв эмиттерийн эсэргүүцлийг цуваа эсэргүүцэлд задлахгүйгээр эмиттерийн конденсатораар шууд тэлээлбэл өсгөлтийн коэффицент нь дараах байдлаар өөрчлөгдөнө.
Энэ тохиолдолд эмиттерийн диодны дифференциал эсэргүүцэл Ohm-ийн хэмжээстэй, харин коллекторын эсэргүүцэл нь kOhm-ийн хэмжээстэй тул өсгөлтийн коэффицент нь 1-ээс олон дахин их байх нь харагдаж байна. Гэвч үнэн хэрэгтээ энэ өсгөгч нь бага сигналын хувьд л биелэдэг талаар өмнөх сэдэвт үзсэн бага сигналын загвар нь эмиттерийн диодоор гүйх гүйдэл ба бааз-эмиттерийн хоорондох хүчдэл 2 шугаман хамааралтай байх мужид биелдэг бөгөөд энэ шугаман байх муж нь хязгаартай тул хэт өндөр өсгөх боломжгүй байдаг. Иймээс эмиттерийн диодыг шууд конденсатораар тэлээлэх нь тохиромжгүй бөгөөд практикт энэ хувилбарыг огт хэрэглэдэггүй болно.
Харин эмиттерийг цуваа эсэргүүцэлд задлаж конденсатораар тэлээснээс болж оролтын эсэргүүцэл өөрчлөгдөж байгааг үзсэн.
Энэ эсэргүүцэл юунд нөлөөлдөг болохыг дараах сэдвээс үзэх болно.