Одоо эмиттерийн конденсатор давтамжийн ямар нөлөө үзүүлэхийг судалья. Үүний тулд ас гүйдлийн эквивалент хэлхээг эмиттерийн конденсатортай тохиолдолд авч үзнэ.
Энэ хэлхээнээс эмиттерийн конденсатор нь гаралтын хэсэгт нөлөөлхгүй бөгөөд зөвхөн оролтын хэлхээнд нөлөөлж байгааг харж болно. Ингээд транзисторт өсгөгчийн оролтын хэлхээг эмиттерийн конденсатортай тохиолдолд зуръя. Ингэхдээ эмиттерийн нийт эсэргүүцэл нь эмиттерийн диодны дифференциал эсэргүүцэл, Re1 ба Re2 гэсэн хоорондоо цуваа холбогдсон эсэргүүцлүүдийн нийлбэрээр тодорхойлогдох бөгөөд баазын эсэргүүцэл нь эмиттерийн эсэргүүцлээс β дахин их бөгөөд баазын эсэргүүцлүүдийн зөвхөн Re2 эсэргүүцлийг нь эмиттерийн конденсатораар тэлээлсэн гэж үзвэл оролтын хэлхээг эмиттерийн конденсатортайгаар дараах байдлаар зурж болно. Энд баазын хэлхээг зурж байгаа болохоор эмиттерийн конденсатор нь эмиттерийн хэлхээний конденсатортай адилхан байхгүй учраас одтойгоор зурав.
Энэ хэлхээнд Твениний экивалент хэлхээний теоремыг хэрэглэж Твениний эсэргүүцлийг тооцоолбол:
Ингээд дээрх хэлхээний Твениний эквивалент хэлхээг зурваад эмиттерийн хэлхээнд шилжүүлж зурах замаар эмиттерийн конденсаторыг зурна. Иймээс баазын хэлхээг эмиттерийн хэлхээ рүү хөврүүлэхдээ баазын эсэргүүцэл нь эмиттерийн эсэргүүцлээс β дахин их байдаг гэсэн дүрмийг баримтлана.
Энэ хэлхээний критик давтамж нь:
Эмиттерийн конденсатортай тохиолдолд өсгөлтийн коэффицент нь дараах томъёогоор тодорхойлогдоно.
Эндээс эмиттерийн эсэргүүцлийг конденсатораар тэлээлэх үед өсгөлтийн коэффицент ихсэж байгаа харж болно. Хамгийн сүүлийн тохиолдолд эмиттерийн эсэргүүцлийг конденсатораар бүрэн тэлээлэх үед өсгөлтийн коэффицент хамгийн их болж байна.
Бид өндөр давтамжийн үед эмиттерийн конденсаторыг хаалттай хэлхээгээр оруулахад өсгөлтийн коэффицент ихсэж байгааг өмнөх тооцооноос харсан. Өөрөөр нам давтамж гээд конденсаторыг нээлттэй хэлхээгээр оруулбал өсгөлтийн коэффицент нь эмиттерийн конденсатортай байсан ч өөрчлөгдөхгүй 1-р тохиолдол буюу ердийн өсгөгчтэй адилхан байх байсан. Харин эмиттерийн конденсаторыг өндөр давтамжийг нэвтрүүлнэ гээд хаалттай түлхүүрээр орлуулахад өсгөлтийн коэффицент ихсэж байсан.
Иймээс эмиттерийн конденсатор нь өндөр давтамжийг нэвтрүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байна гэж үзэж болно.
Ингээд оролтын конденсатор, гаралтын конденсатор, эмиттерийн конденсатор 3 адилхан өндөр давтамжийг нэвтрүүлэгчийн үүргийг гүйцэтгэх ба тус бүрийнх нь критик давтамжийг тодорхойлбол:
Энэ 3 өндөр давтамжийг нэвтрүүлэгчийн хамгийн их утгаар транзисторт өсгөгчийн өндөр давтамжийг нэвтрүүлэгчийн критик давтамжийг тогтооно.
Жишээ нь:
Тогтмол гүйдлийн эквивалент хэлхээнээс bias хийж байгаа цэгийг олж энэ үеийн эмиттерийн диодны дифференциал эсэргүүцлийг олбол:
Оролтын хэлхээнээс буюу баазын хэлхээнээс оролтын конденсаторын нөлөөг тооцсон критик багтаамжийг олбол:
Гаралтын хэлхээнээс буюу коллекторын хэлхээнээс гаралтын конденсаторын нөлөөг тооцсон критик багтаамжийг олбол:
Эмиттерийн хэлхээнээс эмиттерийн конденсаторын нөлөөг тооцсон критик багтаамжийг олбол:
Эндээс эмиттерийн багтаамжаар тэлээлсэн тохиолдолд fc1 багтаамжийн утга ихсэж байгааг харж болно. Мөн эмиттерийн конденсаторыг тооцсон критик давтамж ч өндөр гарч байгааг харж болно. Ингэснээр давтамжийн характеристикийн өндөр давтамжийг нэвтрүүлэх хэсгийн критик давтамжийн утга ихсэж график баруун тийш шилжиж байна.